Хими-биологи

Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх

2017 оны 06-р сарын 04 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

                                   Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх

Монголчууд агуу хүмүүс. Гэхдээ уламжлал болгон үлдээх зан үйл байдаг. Үүнийг хүн болгон мэдэж, дамжуулан уламжлуулж ирсэн. Энэ нь хэний үр хүүхэд болохыг заавал хэлж, мэдүүлдэг зан үйл. Гэр бүл дотроо охидууд нь ээжээ, хөвгүүд нь ааваа даган дуурайж, өсөхөд нь монгол гэр онцгой  үүрэгтэй. Орчин цаг үед өрөөндөө хэнийг ч оруулахгүй, гэр бүлийнхээ хэнтэй ч ярихгүй, цахим ертөнцөд байгаа хүүхдийг монгол гэрт байдаг шиг хүмүүжүүлэх нэн шаардлагатай. Хамгийн энгийн арга нь хоолоо идэхдээ бүгд нэг ширээний ард бие биенээ харан хооллох. Гараа угаасан уу, шүдээ угаагаарай, хоолоо гүйцэт идээрэй, шөлтэй хоол идэх нь биед сайн шүү, сайн зажилж ид, хоолон дээрээ битгий их ярь, хоолоо идэж дуусаад хэнд талархалаа илэрхийлэх талаар сургах хэрэгтэй. Ингэснээр гэр бүлдээ нэг алхам дотно болно.

Монголчууд "Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" эсвэл "удам судрыг нь мэд" гэдэг нь хүүхдээ хэнтэй адилхан болгож хүмүүжүүлж вэ гэдэгтэй холбоотой.

Эрүүл мэндээ хамгаалах зан үйл

2017 оны 04-р сарын 11 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

Эрүүл мэндээ хамгаалах уламжлалт зан үйл

Бидний өвөг эцэг, аав ээж нар минь эрт цагаас байгаль орчноо хамгаалах уламжлалт зан үйлд сургаж байсанчлан эрүүл мэндээ хамгаалах зан үйлд сургаж байсан.

Хүүхдээ их унтуулах дургүй "цус өтгөрдөг" гэж хэлдэг, ялангуяа эрэгтэй хүүхдийг орон дотроо сэрүүн удаан хэвтүүлдэггүй, өглөө эрт босгодог байсан нь эрсдэлт зан үйлээс сэргийлж, эрүүл зан үйлд сургадаг уламжлалт арга. Их унтах нь залхууд сургадаг гэж үздэг байсан байна. Ийм учраас уруудах айл унтах, идэхээс гэж ярьдаг.

үргэлжлэл бий

Эрүүл мэндийн боловсролыг чанартай эрчимжүүлэх талаар

Эрүүл мэндийн боловсролын талаар ярихын тулд хүн бүхэн эрүүл мэндийн боловсрол гэж юуг хэлэх вэ? гэсэн асуултанд хариулах хэрэгтэй. Энэ нь маш маргаантай асуудал боловч тэр хэмжээгээрээ чухал асуудлыг хамарч байгааг илэрхийлнэ.

Нэг хэсэг нь зөвхөн олон нийтийн радио, телевизээр хичээл явуулах нь үр дүнтэй гэж байхад нөгөө хэсэг нь гэр бүл, эцэг эхийн боловсролоор эсвэл албан бус ба албан сургалтаар дамжуулан эрүүл мэндийн боловсролыг эзэмшүүлэх нь зүйтэй гэж үздэг. Аль аль нь зөв. Цаг үеэ судлан хамгийн үр дүнтэй үйл ажиллагааг бодлогоор дэмжин, олон улсын дэвшилт туршлагыг ашиглан зан үйлийг өөрчлөх, эерэг хандлага төлөвшүүлэх сургалтыг тасралтгүй явуулах хэрэгтэй.

Боловсролоор тоглох өөрөөр хэлбэл эрдэмтэн судлаач нартайгаа холбоогүй ажиллах нь хамгийн том гажуудал. Бид хэрэв эрүүл мэндийн албан сургалтаа тасралтгүй авч явсан бол өсвөр насныхны хандлага сайнаар өөрчлөгдөх алхам болох байсан. Магадгүй өсвөр насныхны дунд БЗДХ/ДОХ гарахгүй байж болох юм. Та бүхэн бодоод үздээ, яг одоо өсвөр насныхан хэнээс мэдээлэл авах вэ? Хэн тэд нарт богино хугацаанд зөв мэдээллийг цаг алдахгүй мэдээллэж, хандлагын өөрчлөлтийг хийж, хянаж чадах вэ?

Хүн хэлэхээс наашгүй . . . .  гэдэг биз дээ.

Ур чадвар муутай багш хаана ч байдаг, ямарч мэргэжлийнх байдаг. Харин тэд нарыг чадавхжуулах тогтолцоог сайжруулах нь чухал. Ямарч сургалтыг тогтвортой бодлогоор дэмжин, чадвартай багшаар хангаж, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран тасралтгүй явуулснаар үр дүнд хүрнэ.

Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д хэрхэн оруулах вэ?

2016 оны 11-р сарын 23 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

Би бодохдоо эрүүл мэндийн хичээл нь бүх хичээлээс илүү чухал агуулгыг хамарсан сургалтын нэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл бидний хэд нь Япончууд шиг багаас нь гэрийн хүмүүжлээр хүүхдээ хүмүүжүүлж, Шведчууд шиг бүх зүйлд хянамгай хандах хандлагыг дунд сургуулиас төлөвшүүлж, Оросууд шиг багаас нь амьтанд илүү хайртай болгон хүмүүжүүлж чадаж байгаа билээ.

Эрүүл мэндийн боловсролыг олон хэлбэрээр эзэмшүүлж болох боловч манай Монголын нөхцөлд албан сургалтаар тасралтгүй эзэмшүүлэх нь үр дүнтэй. Энэ нь зөвхөн бодлогоор дэмжигдэхэд л болох юм. 

Африкийн нэгэн оронд хүүхдээ хөхөөр хооллохын ач холбогдлыг сурагчдаар дамжуулан эрүүл мэндийн хичээлээр явуулах нь үр дүнтэйг судалгаагаар хийсэн байна. Хамрах хүрээ, цаг хугацаа, нөлөөллийн үр дүнгээрээ илүүг тогтоосон.

Хүн бүхэн "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдгийг хэлж, мэддэг боловч бидний ирээдүйн ерөнхийлөгч, сайд нарыгаа хэрхэн эрүүл зан үйл, хандлагатай болгоход дэмжлэг үзүүлэхээ яагаад дэмжихгүй байгаа нь тун бэрх. Хэн нэг нь төрийн дээд байгуулагад ороод ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй, бусдын анхаарал татах зорилготой нэр томьёо ашиглан дуртай зүйлээ ярьж, хийж болохгүй. Энэ нь өөрөө Монголчуудыг устгах, гэмт хэрэг. Үүнийг болон яагаад ингэж үзэж байгааг дараагийн өгүүлэгт бичих болно.  

Эрүүл мэндийн багш нарт

2016 оны 10-р сарын 30 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

                                                    Эрүүл мэндийн боловсролыг эзэзмшүүлэх                                                                     хандлагыг өөрчлөх

 Эрүүл мэндийн боловсрол хүн бүхэнд нэн чухал хэрэгтэй. Амьдралын хэрэгцээг хангах алхам бүрд энэ боловсрол нь хэрэглээ болж байдаг. Иймд эрүүл мэндийн боловсролыг аль болох багаасаа эзэмшиж, эерэг хандлагаа төлөвшүүлэх, монголчуудын хэлдгээр "Эрүүл биед саруул ухаан байдаг" гэсэн сайхан үгийг санаж явах ёстой. Бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролтой, ядаж биеэрээ үлгэрлэх гэж оролддог тийм хүн л хичээл заана. Тэр хүн нь таны аав, ээж, эгч, ах хэн ч байж болно. Хамгийн гол нь эерэг хандлагыг хэвшүүлэх тэр боломжийг бий болгоход анхаарах явдал юм.

Гэр бүл, найз нөхөд, багш, эрдэмтэн мэргэд, ээж, аав, ах , эгч нар эрүүл орчныг бүрдүүлж, хойч үеэ эрүүл байлгах хамгийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэх болно. Хэн энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй байна тэр хүн жам ёсоор үйлээ эдлээд явна. Харин хэн энэ зорилгоо хэрэгжүүлэх гэж хичээж, зүтгэж байна тэр хүн асар том буян үйлдэж байна гэсэн үг. Тусгайлсан хүн гэж байхгүй.

Эрүүл энхийн төлөө!

Эрүүл мэндийн сургалтыг дахин сайжруулах

2016 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

Сайн байцгаана уу? Хүндэт багш нараа!

Судалгааны байгууллагын сүүлийн мэдээнээс харахад эрүүл мэндийн боловсрол сурагчдад ялангуяа өсвөр үеийнхэнд маш чухал байгааг харж болно. Ээж болсон сурагч сургуульд сурах боллоо. Танай сургуульд ийм сурагч байгаа юу? Бид яаж, ямар байдлаар сургалтаа явуулж, эрсдэлд өртөхгүй байлгах вэ?

Бодлоо уралдуулж, эрүүл мэндийн боловсролоо хүртээмжтэй, чанартай түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ тулгарлаа, багш нараа. 

Боловсролын шинэчлэл

2016 оны 05-р сарын 02 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиуд дээр явагдаж буй өөрчлөлтийг шинэчлэх гэх үү, эсвэл ололт амжилтаа шинэлэг, орчин үеийн арга зүйгээр сайжруулахыг хэлэх үү?

Хэн өөрчлөлт шинэчлэлийг хийх ёстой вэ? Багш уу эсвэл сурагч уу, эсвэл хэн нэгэн бодлого баригчид уу?

Боловсрол өөрийн олон жилийн хөгжлийн түүхтэй. Тэр философыг мэдэх нэгэн байхад, мэддэггүй нэгэн ч бас байдаг. Боломж олдвол бүгдээрээ мэдэж байвал боловсролын шинэчлэл зөв явагдана. Харамсалтай нь эрх мэдэлтэнгүүд мэддэггүй мэддэгчүүдтэй байхыг илүүд үздэг бололтой.

Үзэл бодлоо илэрхийлцгээе!

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

2015 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

Суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарч буй ололт амжилт, гарч буй бэрхшээлээ бичээрэй.

Эхний ээлжинд 6-р ангид хими заах туршлагаа бичээрэй. Энэ gogo.blog материал байршуулж болохгүй бэрхшээлтэй байгаа тул удахгүй шинэ материал танилцуулах болно.

Сайхан амарсан уу? Багш нараа!

2015 оны 08-р сарын 18 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

Сайхан амраад ажил төрөлдөө орох гэж байна уу?

Шинэ хичээлийн жилийн төлөвлөгөөтэйгээ танилцсан уу? Цөм хөтөлбөрөө судалсан уу? Бид хамтран ярилцаж санал солилцох асуудал их байна.

Биеийн тамир, эрүүл мэндийн хичээлийг яаж заах юм бол гэх мэт асуулт их гарах байх. 

Санал, бодлоо дэлгэрэнгүй бичээрэй.

Баярлалаа, та бүхэнд. 

Сайхан амраарай, багш нараа!

2015 оны 07-р сарын 06 Нийтэлсэн Д.Мөнхжаргал
Зуны сайхан цагаараа, гэр бүлээрээ сайхан амраад эрч хүчийг аваад, алтан намар эрдмийн өргөөндөө эргээд уулзаарай.

.Сайн байцгаана уу? Эрүүл мэндийн багш нараа!

Эрүүл мэндийн олимпиадыг амжилттай явуулахын тулд ACF Монгол олон улсын байгууллага мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Иймд амжилттай оролцохыг хүсэж, олон сурагчдыг хамруулахыг хичээгээрэй.

Эрүүлээр сэтгэж, өсвөр үеийнхээ төлөө ажиллая.

2015 оны 04-р сарын 09 Нийтэлсэн Д.Мөнхжаргал
 Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Эрүүл мэндийн багш нарт

2015 оны 03-р сарын 04 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

Сайн байцгаана уу? Хүндэт багш нараа!

ЕБС-ийн бага боловсролын түвшинд эрүүл мэндийн хичээлийг  буцааж оруулах буюу бусад түвшинд үргэлжлүүлэн судлуулах талаар өргөн хэлэлцүүлэг телевиз, радио, интернет, сонин сэтгүүлүүдээр хийгдэж байгаа тул өргөнөөр оролцохыг уриалж байна. Өсвөр насны хүүхдүүдийн багаасаа эрүүл өсөхөд тодорхой хувь нэмэр оруулах албан боловсролыг дэмжих төрийн бодлого байх ёстой гэдэгт итгэж байгаа тул та бүхний санал чухал юм.

Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!  

Эрүүл мэндийн багш нарт

2015 оны 02-р сарын 01 Нийтэлсэн Д.Мөнхжаргал

Эрүүл мэндийн багш нараа!

 Та бүхэн https://docs.google.com/a/edub.edu.mn/forms/d/1YqDER1LftL1ojCwyYt_YPcUZVxziqZOXHzaVTMv09Cc/viewform гэсэн линкээр орж саналаа өгнө үү.

Эрүүл мэндийн хичээл заадаг бусад багш нартаа дамжуулаарай. Маш цөөхөн багш хандсан байна.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!